Explore every episode of the podcast Bodicast
| Title | Pub. Date | Duration | |
|---|---|---|---|
| Episode#35. Composer Sansargereltekh Sangidorj | 17 nov. 2023 | 00:53:15 | |
Хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэлтэхийн студид зочлов. Ертөнцийн хууль, хөгжим, шашин, шүтлэг, нийгэм, бурхад, ирээдүй хүүхдүүдийн талаарх түүний өргөн хүрээтэй, хурц бас хөгжилтэй асуултуудад хариулан харилцан ярилцав. Үзэгч таны мэдлэгт дусал болох болтугай хэмээжихүй. Олонд төдийлэн дуулгаагүй Монголын буддын соёлын төвийнхөө талаар нэгэнт ярьсаных ялангуяа Америкт байгаа монголчууд , хамтран ажиллахыг хүссэн найз нөхөд monbudcc@gmail.com -р холбогдоорой. | |||
| Episode #34. Nechung Oracle Ven. Thupten Ngodrup | 20 avr. 2023 | 00:52:52 | |
''Төвөдөөр жишээлэх юм бол дээд Далай лам нар нь бүхнийг болгоогч билгийн мэлмийтэй билээ. Гэсэн хэдий ч чойжинг урин залж харилцаж зөвшилдөг. Түүнтэй адилхан Халх Жавзундамба нар ч эгэлийн санаанд багташгүй дээдсүүд юм. Тэд бас л дэргэдээ чойжин буулгаж л байж. Ерөнхийдээ аливаа ажил үйлсэд ‘’амирлангуй замаар бүтээх үйл”, “хатуу ширүүн арга замаар бүтээх үйл “ гэж хоёр байна. Амирлангуй замаар бүтээх үйлсийг жишээ нь монголд бол Халх Жавзүндамба нар бүтээх , төвөд бол Дээрхийн Гэгээн Далай багш тэр талын үйлсэд бие сэтгэлээ зориулдаг юм. Чойжон бол догшин бурхад юм. Хүчлэн бүтээх үйлсийг чойжин гүйцэтгэх нь түүний үүрэг юм. Хүний санаа бодол, үйл карма олон янз байх тул олны тусыг бүтээхэд зөөлөн араар бүтээх ажил үйлс ч байх хүчлэн бүтээх арга зам ч байх тул чойжин нь догшин сахиусны талаас амьтны тусын тулд хатуу үйлийг бүтээхэд зориулагдана гэж хэлж болно. Тиймээс Дээдэс богд нар аль ч үйлийг бүтээж байгаа ч , нийт хүмүүсийн сэтгэл болон сүсгийн бодит нөхцөл байдалд зохицуулан “сахиус буулгах”, “эш зарлигийг сонсгох”, нөгөөтэйгүүр урьдын уламжлал ёс зэргийг таалалдаа болгоосных гэж бодож байна ''. | |||
| Episode#33.Arjia renpoche | 04 sept. 2022 | 01:08:19 | |
"Ямарч хүн болов жаргая хэмээн боддог. Энэ бол сайн сэтгэл, би зовох хэрэгтэй гэж хэн ч бодохгүй. Харин өөрийн жаргах жаргалыг бусдын зовлон дээр үүрүүлж болохгүй. Өөрийн хүссэн жаргалыг бусдын зовлонгоор даалгаж болохгүй гэсэн багшийн сургаалийг даган би мах иддэггүй юм". "Энэрэл нигүүсэл оюун билэг" төвийн тэргүүн Ажиа Гэгээнтэн. | |||
| Episode#32. Buddhist teacher Gantumur Sodnom | 17 juin 2022 | 01:22:18 | |
Бурхан багшийн их дүйчэн өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн тусгай дугаараар Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв асан, гүн ухааны багш, гавьж С.Гантөмөр оролцлоо. " Багш нь шавьдаа үнэн сэтгэлээр үнэн зөв номыг заахын цагт арван зүгийн бүх бурхад тэрхүү багшийг адислаж, түүний биед оршино.Шавь нь багшдаа мөргөх цагт арван зүгийн бүх бурхадад мөргөсөн лугаа адилхан болно гэсэн энэ сургаальд би итгэж, биширч багш нараа бүх бурхадын төлөөлөл тэдгээрийн хувилсан дүр нь надад ном зааж байнаа гэж боддог" . гавьж С.Гантөмөр | |||
| Episode#31.High school student Khishigtogtokh Battogtokh | 05 juin 2022 | 00:27:56 | |
"- Бидний сэтгэдэг зүйлийг бага насны хүүхдүүд тэс өөрөөр сэтгэдэг болохыг дүүтэй болоод анзаарсан. Тэд бидний тогтсон ойлголтоос илүү сэтгэдэг". " - Хүний оюун санаа хүнийг удирддаг учраас буддизм бидний өдөр тутмын амьдралд ч байгаа л байх." Хүүхдийн баярын өдрийн дугаарт Нийслэлийн ерөнхий боловсролын “Үй Цай” дунд сургуулийн 12-р ангийн сурагч, дэлхийн сонгодог зохиолыг гурван хэл дээр уншаад харьцуулан судалж маш сонирхолтой илтгэл бичсэн авъяаслаг охин Б.Хишигтогтохын яриаг эндээс... | |||
| Episode#30. Top model Badamgerel Khurelbaatar | 10 mai 2022 | 00:47:39 | |
"Дотоод ертөнцөө гоо үзэсгэлэнтэй болгох нь гадаад ертөнцөө урт удаан хугацаанд ч гоо үзэсгэлэнтэй болгох боломж юм. Ухаан ямар үед илүү үнэ цэнэтэйгээр гарах вэ гэхээр сэтгэлтэй нийлсэн үедээ гэж би боддог" АНДРА брэндийг үүсгэн байгуулагч, эрч хүчтэй ажилсаг бүсгүй, мисс, топ модел Х.Бадамгэрэлтэй хийсэн ярилцлагыг эндээс... | |||
| Episode#29. Meditation teacher Nyamsambuu Dendev | 05 mai 2022 | 01:17:00 | |
Буддын гүн ухаан, майндфүлнесс бясалгал, өнөөгийн бидний сэтгэл зүйн төлөв байдал, нийгэмд нүүрлээд буй ёс зүйн хямралаас гарах арга замын талаар Жавзандамба Хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуутай хийсэн ярилцлагыг эндээс сонсоорой. | |||
| Episode#28. Enterpreneur Uyanga Amarsaikhan | 27 avr. 2022 | 00:58:27 | |
" Хийж байгаа зүйлсээ нэг талбар дээр харахыг оролддог. Ирээдүйд намайг өөрчилж чадах зүйлс дээрээ би илүү төвлөрдөг". | |||
| Еpisode#27. State Honored artist Chimeddorj Shagdarjav | 07 avr. 2022 | 01:04:42 | |
"Сэтгэл сайхан байж сайхан зураг зурна. Дотоод сэтгэл зовлонтой бол сайхан зураг гарахгүй. Эмчилгээ хийлгэсний дараа зургийн өнгө хүртэл өөр болж зураас тэгш сайхан татагдаж байгаагаар шинжигдэнэ. Зураг бол харах яруу найраг". | |||
| Episode#26. Lecturer Narantstetseg Tseveendulam | 22 mars 2022 | 01:07:10 | |
"Хэл гэдэг бол зөвхөн ярилцдаг зүйл биш юм. Хэлний ард соёл, түүх, шашин шүтлэг нь явдаг. Тэр олон зүйлийг агуулж байдаг тул хэл нь тухайн улс үндэстэний тусгаар тогтнолын нэг баталгаа гэдэг нь үнэхээр үнэн. Хүн хэлээ алдана гэдэг бол бүх юмаа алдаж байна гэсэн үг." АНУ-ын Пенсилванийн Их Сургуулийн Зүүн Азийн хэл иргэншилийн тэнхимийн багш хатагтай Ц.Наранцэцэгийн яриаг эндээс сонсоорой. | |||
| Episode#25.Antropologist Elizabeth Turk | 08 mars 2022 | 00:24:25 | |
Хөтлөгч: Сэтгэлийн хэдэн хувь нь дараа төрөл рүү явдаг гэж та бодож байна? Элизабет Турк : Энд би мэргэжлийн үүднээс хариулж чадахгүйнэ. Гэхдээ миний бодлоор миний өчигдөрийн үйлдэл өнөөдрийн нөхцөл байдалд нөлөөлнө. Өнөөдрийн бодол санаа маргаашийн үйлдэлд нөлөөлнө. Тиймээс миний сэтгэл бодлын нилээд хувь нь дараагийн төрөл рүү шилжинэ байх. Тиймээс хүн бүр өөрийн бодит туршлагаас үүний хариултыг хайж болно. Миний бодлоор амьдрал бол бидний хамгийн сайн багш... Кембрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн доктор, хүн судлаач хатагтай Элизабет Турк. | |||
| Episode#24. Businessman Delgertsogt Manaljav | 25 janv. 2022 | 00:48:39 | |
"Залуусаа! та нар миний амьдралыг аз жаргалтай, утга учиртай болгодог шүү. Та нар зүгээр нэг ажил хийж яваа улс биш. Нийгэмд манлайлал үүсгэж байна. Зөв сэтгэл, энэрэл нигүүслийг ч бас хамт авч яваа. Энэ чинь миний амьдралд баяр баясгалан авч ирдэг дээ" гэж би Лантуун дохиог авч яваа гол түлхүүр залуусдаа хэлдэг. АНУ-ын Вашингтон Ди Си орчмын Монголчуудын холбооны тэргүүн, Лантуун дохио ТББ-ын Америк дахь салбар, АRS Сангийн у/з-ын дарга М. Дэлгэрцогт.
| |||
| Episode#23. Telo Tulku Renpoche | 03 janv. 2022 | 00:53:45 | |
| |||
| Episode#22. Historian science doctor Urangua Jamsran | 03 janv. 2022 | 01:06:57 | |
" Тусгаар тогтнол бол үнэлж баршгүй үнэтэй зүйл. Бидэнд эрх чөлөө тусгаар тогтнол үгүй бол энд монгол хүн байхгүй. Харин улс орондоо эзэн шиг эзэн байж, улсаа улс шиг авч явах сонголт нь бидний гарт буй". | |||
| Episode#21. Geshe Lharamba Bat-Itgel Tsedendamba | 17 déc. 2021 | 01:07:12 | |
" Хоосон чанарт нэвтэх тэр үед цаг хугацаа, орон зай байхгүй болдог" гэдэг | |||
| Episode#20. Pianist Sayantsetseg Sangidorj | 30 nov. 2021 | 01:29:49 | |
"Монголынхоо төгөлдөр хуурын урлагт чадахаараа хувь нэмрээ оруулах л миний энэ яваа насны минь эрхэм зорилго". Монгол Улсын соёлын элч, Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Консерваторийн дэд профессор төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг | |||
| Episode#19. Scientist Gantuya Magsarjav | 17 nov. 2021 | 01:16:14 | |
"Хязгааргүй орчлонг бүхэлд нь танин мэдэх ухаан философи сэтгэлгээнээс гарч ирдэг. Тиймээс хүн учир шалтгааныг сонирхоод ирэхээрээ бусад хязгааргүй төрлөхийтнийг онох ухааныг олж хардаг".
| |||
| Episode#18. Ophthalmologist Baasankhuu Jamiyanjav | 26 oct. 2021 | 00:55:51 | |
"I always remind my students to learn new things, examples: technology, new methods, communication, etc. A person should devote themself or else they will fall behind others." - Ophthalmologist Baasankhuu | |||
| Episode#17. ApprenticeMongolia TV Show contestant Gansukh Norovsambuu | 19 oct. 2021 | 01:02:24 | |
“Бүх зүйлээс суралцахыг хичээдэг. Бизнесийн явцад бүх хүнтэй ойлголцох, зарим тохиолдолд зорилгынхоо төлөө бусадтай хүсээгүй ч нийцэх тохиолдол гардаг. Үйл явцтай холбоотой шүүмжлэл байж болох ч хувь хүн рүү хандсан шүүмжлэл залуу хүнийг мохоодог гэж боддог”. | |||
| Episode#16. TV presenter Ariuntungalag Nyamjargal | 24 sept. 2021 | 01:13:11 | |
" Эх дэлхийдээ ойр байж ногоон талд, цэцэгт хөндийд, уулын бэлд, голын дэргэд, ой хөвчийн дунд очих дуртай. Зүгээр л дээшээ харж хэвтээд борооны дуслыг, салхины чимээг, тэнгэрийн өнгийг харах боломжийг өөртөө олгодог..." | |||
| Episode#15. Journalist Badamsambuu Gendenjamts | 09 sept. 2021 | 02:31:56 | |
" Шашин бол соёлын гүн гүнзгий үзэгдэл бөгөөд өмнөх үеийн үнэт зүйлсийг дамжуулагч юм. Улс үндэстэнээ хүндэтгэдэг, эцэг эхээ хайрладаг байя гэвэл тэдний амьдрал дундуур явж ирсэн соёл шашинд хүндэтгэлтэй хандах естой. Тэгвэл та гурван цагийг дэнслэн үздэг эрин цагийн хүн. Та нарын муулаад байдаг буддын шашныхан эх орон тусгаар тогтнолынхоо төлөө амиа зольж, сүмээ шатаалгаж монгол хөвгүүдтэйгээ мөр зэрэгцэн тэмцэж, дараа нь социализм коммунизмд хэлмэгдээд мухар сүсэгтэн гэж ойлгогдож ирснийг мэдээрэй" - Г. Бадамсамбуу. | |||
| Episode#14. Lawyer Altangerel Taivankhuu | 21 août 2021 | 01:35:04 | |
Бидний энэ удаагийн зочноор МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын арбитрч, хуульч, хатагтай Тайванхүүгийн Алтангэрэл оролцож байна. Монгол Улс шашны байгуулагын хуультай юу? Ийм хуулийн зохицуулалт шаардлагатай юу? Гадаад орны жишээ дурдаж болохсон болов уу? Төр сүм хийдийн харилцааны хууль нь 1993 онд батлагдсанаасаа хойш өөрчлөлт ороогүй, нийгмийн хөгжлийн үйл явдлаас хоцрогдсон, шашны олон асуудлыг шийдэж чадаагүй, төр шашны харилцаа ч мухардмал , шашны дотоод эмх цэгц алдагдасан, дур зоргоороо энэ байдал цаашид удаан үргэлжилбэл үндэсний аюулгүй байдалд ч ард түмний оюун санаанд ч нөлөөлөхөөр санагддаг юм.
| |||
| Episode#13. Venerable Jhado Tulku Renpoche ( tibetan version ) | 03 juil. 2021 | 01:13:54 | |
I was born in 1953 , 250km away from Lhasa, Tibet. My birthplace was by a beautiful lake named Namtso. | |||
| Episode#13. Venerable Jhado Tulku Renpoche | 03 juil. 2021 | 00:47:11 | |
Би 1953 онд Түвэдийн Лхас хотоос хойш 250 км зайтай орших Намцо хэмээн газар монгол хэлээр орчуулбал Тэнгэр нуур хэмээх үзэсгэлэнтэй сайхан нуурын орших газар төрсөн. Монголчууд дотор Тэнгэр нуурыг үзсэн хүмүүс ч байгаа байх. Тэр нуурын ойролцоох “эргийн долоон зовхис” хэмээхийн нэг болох Г обу гэдэг нүүдэлчдын нутагт өөрийн аав Үржиннорву, ээж Дэчинцому хоёрын олон хүүхдүүдийн отгон хүү нь болж төрсөн. Намайг гурван настай байх үед Жадо хувилгааны 6-р дүрийн хувилгааны хойд дүр хэмээн Жадо хийдэд аваачсан гэдэг. Багадаа хоёр эгч, хоёр ахтайгаа ээж аавын хамт олон нуруутай Банаг гэдэг тухайн үеийн малчдын орц болох том гэр майханд амьдарч байсныг санадаг юм. | |||
| Episode#12. Ambassador Micheal Klecheski ( English version ) | 27 mai 2021 | 00:33:43 | |
When I came to Mongolia, I visited a nomadic family. It was very interesting seeing the inside of a "ger". Since it was my first time, I had no idea where to stand or where to eat, but I quickly learned Mongolian traditions. For example, exchanging snuff bottles. | |||
| Episode#12. Ambassador Micheal S. Klecheski | 25 mai 2021 | 00:33:43 | |
When I came to Mongolia, I visited a nomadic family. It was very interesting seeing the inside of a "ger". Since it was my first time, I had no idea where to stand or where to eat, but I quickly learned Mongolian traditions. For example, exchanging snuff bottles. | |||
| Episode#11. Cartoonist Tsogtbayar Samandari | 20 avr. 2021 | 01:47:29 | |
Аливаа юм бол их олон өнцөгтэй. Хүний харах өнцөг тухайн хүний мэдлэг, боловсрол төдийгүй мэргэжлийг нь илтгэж ч болох талтай. Юмыг олон талаас нь харж ойлгож байнаа гэдэг зөв ойлгож буйн шинж.
| |||
| Episode#10. Museum director Otgonsuren Dugarsuren | 25 mars 2021 | 01:41:56 | |
Бидний амьдарч буй энэ цагт өмнөх түүхээс бүрэн үлдсэн Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал, оюуны болоод эдийн соёлын баримт хадгалж буй цөөхөн хосгүй үнэт өвийн нэг бол Чойжин ламын сүм юм. Сүмд хадгалагдах ном судар, бурхад шүтээн, түүхийн үнэт баримт бидний оюуны бүтээл сэтгэлийн амирлалыг шингээсэн эд өлгий баримт эл түүхийг хайрлан хамгаалж яваа Чойжин ламын сүм мүзейн захирал Отгонсүрэнгийн яриаг эндээс хүлээн авч сонсоорой.
| |||
| Episode#9. Geshe lharamba Javzandorj Dulamragchaa | 24 mars 2021 | 02:02:24 | |
Буддын логик нь эртний улбаа түүхтэй. Буддизм дэлгэрэхээс өмнө эртний Энэтхэгийн оюун санааны амьдрал, философийн урсгал сургуулийн систем их өвөрмөгц байжээ. Софистик мэтгэлцээн, диалактик, шинжтэй цэц булаалдах хэслэг дамжаа барих сургууль ихээхэн дэлгэрсэн байж. Буддын логикийн хөгжлийг Дигнагийн өмнөх үе МЭ V зуун, түүний сургуултны үе V-X зуун, түүний дараах үе ХI зуунаас хойш үе гэж ангилж үздэг . | |||
| Episode#8. Researcher Nyam-Ochir Gonchig | 22 févr. 2021 | 01:48:14 | |
- Диваажигийн орны үүд рүү ? - Шамбалын орны сав ертөнцийн байгуулалт? - Шамбалынорны шим ертөнцийш байгуулалт? - Шамбалыг орон хаана байна ? | |||
| Episode#7. Doctor Tserensambuu Sharav | 15 févr. 2021 | 01:18:51 | |
Оюун санааны удамшил генээр дамждаг гэдгийг анагаах ухаан магадлал гаргаж буйгаас нотлоогүй байна. Үр хөврөл тогтож буй хоёр эсээс гадна энерги бөөгнөрөл буюу үндсэн эс чухал нөлөөтэй болохыг ярьж эхэлж байна. | |||
| Episode#6. Author Tsenddoo Byambajav | 01 févr. 2021 | 01:20:44 | |
Хорвоо дээр хүн дуртай ажлаа хийх, тэр нь сэтгэлийн цэнгэл өгөх гэдэг Бурханаас сайн үйлийн үрээр олдож байгаа завшаан. | |||
| Episode#5. Businesswomen Battsetseg Batmunkh | 19 janv. 2021 | 01:12:29 | |
Бодькастын 2021 оны эхний зочноор “Мөнхийн үсэг” группыг үүсгэн байгуулагч, дипломатич, хатагтай Батмөнхийн Батцэцэг оролцож байна.
| |||
| Episode#4. Historian Batsaikhan Ookhnoi Part 2 | 09 janv. 2021 | 00:41:57 | |
Одоогоос 109 жилийн тэртээ ес тачигнаж байсан өвлийн дунд сарын шинийн есөнд Монголчууд тусгаар тогтнол төр улсаа сэргээж Манжийн эрхшээлээс гарсан юм.Богд хааны зарилгаар монголчууд үндэсний хувцас өмсч харийн бүх зүйлийг хэрэггүй гэж үзэв. | |||
| Episode#3. Historian Batsaikhan Ookhnoi Part 1 | 09 janv. 2021 | 00:43:31 | |
Түүх бол үндэстний уураг тархи, ой санамж, чиглүүлэгч юм. Бүр нарийн яривал түүх бол энэ үндэстний оршихуйн үндэс яах аргагүй мөн. | |||
| Episode#2. Composer Jantsannorov Natsag Part 2 | 24 déc. 2020 | 00:51:34 | |
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн сонирхолтой ярианы хоёрдугаар хэсэг | |||
| Episode#1. Composer Jantsannorov Natsag Part 1 | 24 déc. 2020 | 00:51:39 | |
Илдэн Бэйлийн лам Агваандамба багштны гутгаар дүр Содномжамц, түүний дүү сүүлчийн ноён Норовжанцан нарын тухай хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн сонирхолтой яриа | |||