Retour

Explorez tous les épisodes du podcast Urtoo Podcast

Plongez dans la liste complète des épisodes de Urtoo Podcast. Chaque épisode est catalogué accompagné de descriptions détaillées, ce qui facilite la recherche et l'exploration de sujets spécifiques. Suivez tous les épisodes de votre podcast préféré et ne manquez aucun contenu pertinent.

Rows per page:

1–46 of 46

TitreDateDurée
Urtoo Podcast EPISODE #46 with Iveel Bold "Улаанбаатарыг дурсахуй” 07 Jul 202500:59:35

Улсын нийслэл Улаанбаатар хотоороо аялсан шинэ дугаар бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт Герман улсын Берлин хотод ажиллаж амьдардаг архитектор, контент бүтээгч Ивээл оролцож ажлын туршлага болон хотоо хадгалж хамгаалахад бид хэрхэн оролцож болох тухай сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ.

Urtoo Podcast EPISODE #45 with Battushig “Хотлын билгээр, хамтын төгөл” 07 Jul 202500:49:13

Сайн уу ӨртөөчдөөШинэхэн дугаараар Улаанбаатар Төгөл/ Ulaanbaatar Oasis төслийн хамтран санаачлагч Баттүшигтэй ярилцсан дугаараа хүргэж байна. Лондон дах амьдралын дурсамжууд, санаа яаж бодит төсөл болж хэрэгжсэн, энэ хугацаанд үүссэн асуудал саадыг яаж даван туулсан гэх мэт маш сонирхолтой ярилцсан дугаараа хүлээн авч сонсоно уу. Архитектор, хот төлөвлөгч бидний сайн санасан сая санаа сэтгэлчлэн бүтэх болтугай :)

Urtoo Podcast EPISODE #44 “Архитектур монголд хөгжихийн төлөө” 07 Jul 202500:53:39

Архитектур монголд хөгжихийн төлөө бид юу хийж чадах вэ? Заримдаа зүгээр л ярилцаж суугаад гаргалгаа хайх нь том алхам болдог. Харин дараа нь шийдэл бүтээх ! Манай хөтлөгч, залуусын төлөөлөл, хамгийн күүл УИХ-н гишүүн Лукагийн ажлын сонин хачнаас сонирхонгоо бидэнтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай 😎

Urtoo Podcast EPISODE #43 “Unscripted” 03 Jul 202501:01:20

Заа бараг л юу ч хамаагүй ярьлөө. Шинэ хоост Шагайтай танилцангаа зохиолгүй дугаарт маань нэр олж коммэнт хэсэгт бичээрэй сонсогчидоо ккк

Urtoo Podcast EPISODE #42 “Дурсамж, Өрнөл, Мөрөөдөл "03 Jul 202500:42:33

Зөөлөн хот фестивалыг үзэхээр ирсэн зочидтой “Дурсамж, Өрнөл, Мөрөөдөл " сэдвээр ярилцсан богино хэмжээний ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Ийнхүү Зөөлөн хот фестивалаар та бүхэндээ хүргэхийг зорьсон контентууд маань өндөрлөж байна. Өртөөгийн зүгээс хот төлөвлөлтийн арга хэмжээг хүн бүхэнд нээлттэй бөгөөд улам өргөн дэлгэр цаашид болоосой гэсэн чин хүслээр бүтээгдсэн хамтарсан контентууд маань сонсогч, үзэгч та бүхэнд минь таалагдсан гэж найдаж байна. Баярлалаа.

"Inside the Soft City" with David Sim Urtoo Podcast EPISODE #4103 Jul 202500:45:46

Зиаа хөө, алдарт хот төлөвлөгч David Sim манайхаар өртөөлөөд гарсан шүү дээ. Түүний илтгэлүүд болон Soft City номноос зөөлөн хотын ид шидийг мэдэрсэн байх гэж найдаж байна. Харин бид энэхүү дугаараар дамжуулан Улаанбаатар хотыг хэрхэн харж буйг, зөөлөн хот гэж чухам юуг хэлж буйг гэх зэрэг үр өгөөжтэй ярилцлагыг хүргэхийг зорьлоо. Сонирхолтой өнцгөөс яриа өрнүүлсэн зочин хөтлөгч Түшигтээ дахин баярлалаа.

“Зөөлөн хотыг хүн бүрт” Urtoo Podcast EPISODE #40 with Altan-Od03 Jul 202500:31:17

Хүн бүрт зөөлөн хотыг цогцлоохоор Ховд аймгийн залуу инженерүүдийн холбооны тэргүүн, архитектор Алтан-Од манай подкастанд өртөөллөө. Орон нутгийг чиглэсэн хот төлөвлөлт залуусыг идэвхи оролцооны талаар, хотын орчинд хэрхэн зохицож стресс багатай амьдрах тухай гээд сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

“Зөөлөн хотыг хүн бүрт” EPISODE #3903 Jul 202500:47:44

Монгол хүн бүрт ЗӨӨЛӨН ХОТ-г цогцлоохоор Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны хот байгуулалт бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээч Д. Бэлэгсайхан манай подкастанд өртөөллөө. Төрийн ажил хэрхэн явагддаг бол, бид асуултаараа энэ том агуулгыг дамжуулж чадах болов уу? гэсэн эргэлзээг Бэлэгсайхан ахтай уулзах хүртлээ тээсээр байлаа. Гэтэл бидний яриа хөвөрсөөр маш сонирхолтой энгийн дугаар бүтчихсээн. Зөөлөн хотын ид шид ийм их... 😁

“Урилгатай дугаар” EPISODE #3803 Jul 202500:22:09

Хээе манайхаан, Зөөлөн хот фестивальд оролцох эсэхээ шийдэж амжаагүй байна уу? Хот төлөвлөлтийн анхны фестивальд Өртөө ч мөн адил оролцож та бүгдтэйгээ санал хүсэлтээ солилцоход бэлэн болоод байна. Хотдоо хайртай, хотод амьдардаг, жаргалтай амьдрах орчныг эрэлхийлдэг хүн бүрийг урьж байна.

“Зөөлөн хотыг хүн бүрт” with Enkhbayar Urtoo Podcast EPISODE #3703 Jul 202500:48:24

Монгол хүн бүрт ЗӨӨЛӨН ХОТ-г цогцлоохоор хот төлөвлөлт мэдээлэл, судалгааны төвийн тэргүүн, барилга бүтээцийн инженер Ц.Энхбаяр манай подкастанд өртөөллөө. Иргэдийн оролцоотойгоор амьдрах орчнийг сайжруулж, хөршийн холбоотой амьдрахын давуу талыг маш энгийнээр тайлбарласан сонирхолтой дугаарыг хүргэж байна

“Зөөлөн хотыг хүн бүрт” with Batbold Urtoo Podcast EPISODE #3603 Jul 202500:42:39

Монгол хүн бүрт ЗӨӨЛӨН ХОТ-г цогцлоохоор архитектор, хот төлөвлөлтийн ухааны доктор Б. Батболд манай подкастанд өртөөллөө. Залуус бидний харж амжаагүй, үнэ цэнийг мэдэрч амжаагүй олон сонирхолтой мэдлэг мэдээллийг харамгүй хуваалцлаа.

“Хүн бүрт Зөөлөн хотыг” Urtoo Podcast EPISODE #3503 Jul 202500:50:52

Монгол хүн бүрт ЗӨӨЛӨН ХОТ-г цоглоохоор томоохон алхам хийж буй Зөөлөн хот номын орчуулагч хот болон бүс нутаг төлөвлөгч П. Мөнгөнчимэг манай подкастанд өртөөллөө.

Urtoo Podcast EPISODE #34 with Enkhuun "Цэвэр агаарын төлөө хамтдаа!" 03 Jul 202501:05:43

Урин хавар ирж өртөөчдын маань нуруу тэнийсэн байхаа 🍁. Өвөл дууссан ч бидний амьдралын чанарыг хамгийн ихээр хойш нь татагч УТАА-г дахин сануулж, аль ч улиралд цэвэр агаараар амьсгалах юмсан гэсэн дүүрэн хүслээр Breathe Mongolia NGO байгууллагын үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Энхүүнтэй хамтран утаа, уур амьсгалын өөрчлөлт болон хот төлөвлөлт барилгын салбар дахь нөлөөллийг ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. Таалан болгооно уу.

Urtoo Podcast EPISODE #33“Лондонд өртөөлсөн дугаар”03 Jul 202501:14:22

Энэ удаагийн дугаараар дэлхийн топ 10 их сургуулийн нэгт зүй ёсоор тооцогддог University College London-д өртөөлж, хөтлөгч Сэлэнгэ суралцаж буй сэтгэгдэл болон европын орнуудын хот төлөвлөлттэй танилцсан туршлага гээд маш их мэдлэг мэдээллийг та бидэнтэй хуваалцлаа.

Urtoo Podcast EPISODE #32 with Enkhjin (Kusha) “Бүтээлч сэтгэлгээний тухай”03 Jul 202501:02:01

Энэ удаагийн дугаарт “Гэр Өргөө ТББ”-н үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Энхжин буюу Куша маань оролцож өөрийн сонирхолтой ажлын туршлагуудаас болон бүтээлч сэтгэлгээний талаарх бодлоо хуваалцлаа. Хөтлөгч Зайка Куша нарын сонирхолтой ярилцлагыг хүлээн авч сонсоно уу :) :) :).Энэхүү дугаарыг Muuroo studio-той хамтран бүтээв.

Urtoo Podcast EPISODE #31 with Tamir “Интерьер дизайн ба өв соёл”12 Feb 202501:05:43

Tomthink интерьер дизайн студийн үүсгэн байгуулагч интерьер дизайнер Тамиртай ярилцсан шинэхэн дугаар бэлэн боллоо. Түүний дизайн философи болон Монгол өв соёлын талаар маш өгөөжтэй мэдээлэл багтаасан дугаараа хүлээн авна уу.

Urtoo Podcast EPISODE #30 with Shagai “Архитектурын 3 хэмжээст загварчлалын тухай”31 Jan 202501:25:43

Фантасма студийн үүсгэн байгуулагч архитектор Шагайтай ярилцсан шинэхэн дугаар бэлэн боллоо. Архитектурын 3 хэмжээст загварчлал төдийгүй архитектур төлөвлөлт, хувь хүний хөгжлийн тухай гээд олон сонирхолтой сэдвийг багтаан мэдлэг мэдээллээ харамгүй хуваалцсан байгаа.

Urtoo Podcast EPISODE #29 Миний амьдралын бартаатай замнал номын сэтгэгдэл31 Jan 202500:44:57

Улаанбаатарт хайртай, амьдардаг хүн бүхний ялангуяа архитекторуудын ширээний номын нэг байгаасай гэж хүсэж буй номоо өөрсдийн уншсан өнцгөөсөө чадан ядан хуваалцлаа. Та бүхэн минь таалан болгооно уу.

Urtoo Podcast EPISODE #28 “Architect Tsovoo _Green building__ [RJ46hTT2uQg]31 Jan 202501:10:59

Ногоон ирээдүй, ногоон барилга гэж өдөр тутамдаа их сонсдог ч хамгийн энгийн сонголтуудаас маань энэ бүхэн эхлэхийг дахин нэг сануулах мэдлэг, мэдээллээр баялаг шинэхэн дугаараа та бүхэндээ хүргэж байна. Манай өнөөдрийн зочин Архитектор Цовоогийн Итали дах архитектурын их сургуулийн амьдрал цаашлаад олон сонирхолтой түүхүүдийг та бүхэн хүлээн авч сонсоно уу.

Urtoo Podcast EPISODE #27 “CHILL EPISODE”31 Jan 202501:02:55

“Онцын юмгүйдээ” 2025оны шинэ дугаар цацагдлаа.

Urtoo Podcast Episode #26 KAT- Одоо, Өнгөрсөн, Ирээдүй02 Sep 202401:08:46

КАТ-Контемпорари Архитектурын Төв ТББ Юу хийдэг вэ? Юунд зорьж байна вэ? Удахгүй болох ШУТИС-ийн хүндэт профессор Б.Дамбийням-ын 100 жилийн ойн "Миний амьдралын бартаатай замнал" номын нээлт, үзэсгэлэнгээс бид ямар олон үр өгөөжийг хүртэж болохыг энэхүү дугаараас сонсоорой. Зөвхөн мэргэжлийн гэж хязгаарлагдахгүй Улаанбаатар хотод амьдардаг хүн бүрт зориулав. Таалан болгооно уу.

Urtoo Podcast Episode #25 Прицкерийн шагналт архитекторууд, Peter Zumthor13 Aug 202400:44:39

Урлаг, уран зураг, бидний мэдрэмж бүхэн Архитектурын салбарт хэрхэн тусгагддагийг харуулж, бүтээж чадсан Прицкерийн шагналт архитекторууд цуврал дугаарын дараагийн эрхэм Peter Zumthor архитекторын талаар болон түүний бүтээлүүдийн талаар ярьсан дугаарыг хүлээн авна уу.

Urtoo Podcast Episode #24 Прицкерийн шагналт архитекторууд, Tadao Ando06 Aug 202400:43:12

Эрхэм хүнтэд Өртөөчидөө! Та бүхэнтэйгээ удаан хугацааны дараа Архитектурын салбарын "Нобелийн шагнал" хэмээгддэг "Pritzker Architecture Prize" талаар ярилцан уулзаж байгаадаа туйлийн их таатай байна. Энэхүү хүндэт шагналыг хүртсэн эрхмүүдийн талаар цуврал дугааруудийг хүргэхээр зорьсон ба хамгийн эхний дугаараар Японы Архитектор Тадао Андотай танилцацгаая.

Urtoo Podcast Episode #23 Хог тарихаар мод тарь22 May 202400:46:15

Сайн байцгаана уу. Эрхэм хүндэт ӨРТӨӨЧИДӨӨ! Удаан хугацааны дараа та бүхэнтэйгээ ногоон сэдвээр яриагаа эхэлж байгаадаа баяртай байна. Анх удаа бичлэг хийж хүргэж байгаа болохоор нилээн сандарлаа кк. Та бүхэн минь дор бүрнээ байгальдаа, дэлхийдээ хайртай үйлдэл хийж байгаарай гэж бидний зүгээс уриалж байна. Өөрийн туршлага, саналаа хуваалцах үргэлж нээлттэй шүү :)) Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Urtoo Podcast Episode #22 "Архи-ынхандаа Парт-2"22 May 202400:44:05

Шинэ долоо хоногийн мэндээ. Уянгаа Нараа 2 нь Архи-ынхандаа зориулав дугаарын Парт-2ыг ийнхүү хүргэж байна. Бидний туулсан их ч биш бага ч биш энэ 3 жилийн ажлын туршлагын хугацаандаа бидэнд үлдсэн ур чадваруудаа хуваалцлаа. Та бүхэнд бага ч болов хэрэг болно гэж найдаж байна. Сонсогч та бүхэн минь бас сэтгэгдэлээ хуваалцаарай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

Urtoo Podcast Episode #21 "Метротой ч болоосой"27 Feb 202400:47:54

Метро мөрөөдсөн энэхүү дугаараар Улаанбаатарчуудад метро яагаад хэрэгтэй байгаа тухай, метротой байхын давуу тал зэргийг мөн метроны үүсэл хөгжлийн тухай товч ярилцлаа.

Urtoo Podcast Episode #20 "Хүүхдэд ээлтэй гэр"20 Feb 202400:51:25

Бидний хамгийн хайртай хүмүүс болох хүүхдүүд багачууддаа гэртээ тав тухтай аюулгүй орчинг хэрхэн бүрдүүлэх вэ? Бидний ямар сонголтууд ээлгүй вэ? болон бусад асуултанд интерьер дизайнерууд маань зөвлөгөө өглөө. Та бүхэн хүүхэдтэй хүн бүртээ хуваалцаарай.

Urtoo Podcast Episode #19 "A city for everyone"08 Feb 202400:49:40

Universal design буюу бүгдэд зориулсан хүртээмжтэй дизайн хот төлөвлөлтийн талаар ярилцлаа.

Urtoo Podcast Episode #18 "Хотоос 20 километрийн цаадах тансаглал"08 Feb 202401:12:27

Хотоос 20км цаадах болон наадах амьдрал хэр ялгаатай вэ? Улаанбаатарын оршин суугчидийн амьдралын чанарын талаар мөн өвлийн талаар чөлөөтэй ярилцсан маш сонирхолтой дугаарыг та бүхэн хүлээн авна.

Urtoo Podcast Episode #17 "Өвлийн хот"02 Jan 202401:32:27

Та бүхэн Өртөө подкастын оны сүүлийн дугаартай хамт 2023 оноо үдээрэй. Халуун шоколад уунгаа өвлийн улирлын ид шидийг мэдрэх дулаахан дугаар маань бэлэн боллоо.

Urtoo Podcast Episode #16 "ГЭР-ээс л эхэлдэгдээ..."02 Jan 202401:27:15

ГЭР-ээс л эхэлсэн нэгэн дугаарыг хүргэж байна. Дөк. Уянгаа хоёртой хамт шинэ дугаараа хүлээн авна уу.

Urtoo Podcast Episode #15 "Минимал байх албагүй"11 Dec 202301:15:34

Газарзүйн байршил, зан заншил, Монгол соёл маань бидний минимал байх үгүйд нөлөөлдөг болов уу? Цаг үе, трендээ дагаад бид гэрийн дотор засалаа заавал минимал байлгах хэрэгтэй болов уу? гэх мэт интерьер дизайны талаарх маш олон асуултуудын хариултыг сонсогчид та бүхэн минь Өртөөгийн шинэхэн булан "Интерьер дизайн"-ы булангаас хүлээн авч үзнэ үү.

Urtoo Podcast Episode #14 "From Landscape to the Keikan"07 Dec 202301:04:51

Сонсогч та бүхэн минь цоо шинэхэн дугаараа хүлээн авна уу. Энэ удаагийн дугаараар манай шинэ хөтлөгч Заякатай ландшафт болон японы "Keikan" -ы талаар үүсэл гарал, зорилго болон түүний барилгын инженерээс хэрхэн энэ секторыг сонгосон талаар маш сонирхолтой яриаг өрнүүллээ.

Urtoo Podcast Episode #13 "Image of the Ulaanbaatar"07 Dec 202301:44:16

Энэхүү дугаараар хот төлөвлөгч Kevin Lynch -н бичсэн "Image of the City" номыг үндэслэн нийслэл хотынхоо үнэт зүйлс болон дурсамжийг хэрхэн ялган таньж, үнэлэн хайрлах тухай ярилцлаа. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй өөрсдийн дурсамжид байдаг өсөж төрсөн аймаг сумд гээд дош дошоо төсөөлж сонсвол бүр сонирхолтой :) :) :)

Urtoo Podcast Episode #12 "Шар мэдээтэй дугаар"15 Nov 202301:09:50

Дүүрэн дүүрэн сонин хачинтай шинэ дугаар орлоо..

Urtoo Podcast Episode #11 with Nyamka "Хот ба Зам"03 Jul 202301:22:23

"Хот ба Зам"ын зөв төлөвлөлт бол бидний эрүүл, аюулгүй, тайван орчинд амьдрахад нөлөөлөх хамгийн чухал үндэс билээ. Дараагийн зочинтой дугаараараа замын инженер Нямгэрэлтэй замын ерөнхий ойлголт, зам ба барилга болон бусад сонирхолтой сэдвээр ярилцлаа.

Urtoo Podcast Episode #10 with Namjaa "Сэргээн засварлалтын тухай"26 Jun 202301:14:39

Заа ингээд Өртөө подкаст та бүхэндээ илүү олон талт чанартай мэдээллийг хүргэх зорилгоор хийж буй анхны зочинтой дугаараа хүргэж байна. Энэ удаагийн дугаарт маань сэргээн засварлалт, дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтад гар бие оролцож байгаа архитектор Г.Доржнамжим оролцлоо

Urtoo Podcast Episode #9 "Чимээгүй хот"21 Jun 202300:58:15

Ярихаас, хүрч очихоос, харахаас цээрлэдэг хотын нэг хэсэг болох чимээгүй хот буюу ОРШУУЛГЫН ГАЗАР түүний төлөвлөлт, боломжит шийдлийн талаар үзсэн харснаа та бүхэнтэйгээ хуваалцаж байнаа.

Urtoo Podcast Episode #8 "Хашаандаа сайхан амьдруулдаг дугаар"08 Jun 202301:10:38

Хашаандаа сайхан амьдрая гэж ирээл сонгуулийн лоозон шиг нэр өгчихлөө :) Гэр сууцны бүсийн тухай, авч хэрэгжүүлж буй арга хэрэгслүүд асуудлуудыг чадан ядан хүүрнэсэн дугаарыг маань хүлээн авч сонсоорой.

Urtoo Podcast Episode #7 "Зуны гудамжинд юу тохиолдов"06 Jun 202301:13:34

Зун цаг ирэхээр хот нэг л өнгөлөг болдог шүү тэ, Сонин хачин ч ихтэй. Шинэ дугаараа хүлээн авч сонсоно уу :)

Urtoo Podcast Episode #6 "Автобусдах уу? Алхах уу?"05 Jun 202300:52:02

Нийтийн тээвэр монголд хөгжихийг ерөөгөөд ийм нэгэн дугаар хийлээ бид 2 нь.

Urtoo Podcast Episode #5 "Архи-ынхандаа зориулав"05 Jun 202301:18:30

Архитектур мэргэжлийг сонгох гэж буй шинэхэн төгчөгчид, суралцаж байгаа оюутнууддаа зориулсан олон сонирхолтой асуултуудад хариулсан дугаар болсон гэж найдаж байна.

Urtoo Podcast Episode #4 "Дундын оффисийн архитектур төлөвлөлт"05 Jun 202300:57:52

Co working space гэж юу вэ? Хэрхэн төлөвлөх вэ? Бидний суралцах ажиллах бүтээмжид хэрхэн нөлөөлдөгийг манай дугаараас хүлээн авч сонсоорой

Urtoo Podcast Episode #3 "Мөрөөдлийн Улаанбаатар"05 Jun 202301:11:15

Нийслэл хотоо мөрөөдлөөрөө бүтээхэд бага ч гэсэн хувь нэмрээ оруулж санал бодлоо та нартайгаа хуваалцлаа. Comment хэсэгт өөрсдийн саналаа үлдээцгээгээрэй

Urtoo Podcast episode #2 "Narantuul the Black market"05 Jun 202301:04:53

Зах буюу Bazaar, black market түүний үүсэл хөгжил, мөн бидний мэдэх Нарантуул захын тухай архитектур хот төлөвлөлттэй холбон ярилцлаа

Urtoo podcast episode #1 "Улаанбаатарт суугаа миний ногоон байгууламж"05 Jun 202301:07:13

Улаанбаатар хотынхоо ногоон байгууламжуудын тухай хамж шимэн ярилцлаа :D

© My Podcast Data · Projet indépendant · Données issues d'Apple & Spotify